3×3 сагсанбөмбөгийн залуучуудын шигшээ баг “FIBA 3×3 Youth Nations League 2026 – Asia Central/East – Stop 3” тэмцээнд түрүүллээ

d82af91c6c6c65b06773f7ca92a852f3

БНХАУ-ын Чанжоу хотноо энэ сарын 10-нд эхэлсэн “FIBA 3×3 Youth Nations League 2026 – Asia Central/East – Stop 3” тэмцээн Монгол Улсын шигшээ агийн ялалтаар өндөрлөлөө. 

Манай U23 буюу 23 хүртэлх насны залуучуудын эрэгтэй шигшээ баг энэхүү амжилтыг үзүүлсэн юм. Багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Н.Зоригт, Э.Энхтэмүүлэн, А.Билгүүн нар тогложээ. 

Манай залуус хэсгийн шатанд Ираныг 20:18, Японыг 21:12-оор буулган авч, шигшээд БНХАУ-ын багийг 21:19-өөр хожлоо.

About Author