МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХИЛ ОРЧМЫН ПРОКУРОРЫН ГАЗРУУДЫН 13 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд прокурорын газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг хоёр улсын хил орчмын прокурорын газруудын уулзалт 2026 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зохион байгуулагдлаа.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хүний эрхийн бодлогын газрын дарга Э.Энхбат, аймгуудын болон прокурорын газрын удирдлагууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Ли Ёнжун, Хууль эрх зүйн бодлогын судалгааны хэлтсийн дарга Лю Хайшен, Улаанхад хотын Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Чэнь Шюэмэй, Баонжао газар орны Ардын прокурорын газрын ерөнхий прокурор Жин Сяофэй нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
(2).jpg)
Энэ удаагийн уулзалтаар хил дамнасан гэмт хэрэг, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр харилцан туршлага судалж, хил орчимд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар харилцан мэдээлэл солилцов.
.jpg)
(2).jpg)