Г.Хосбаяр: Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 43.3 км авто замын ажилтай танилцлаа
УИХ-ын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан завсарлах үеэр тойрогтоо ажиллаж, ирэх жилийн төсөвт тусгах хөрөнгө оруулалт, иргэдэд тулгамдаж буй асуудал зэргийн талаар сонсдог уламжлалтай.
Тэгвэл хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Хосбаяр тойрогтоо, тэр дундаа Өвөрхангай аймагт ажиллаж байгаа талаараа өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр “Есөнзүйл суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй “Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Мөн Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 43.3 км авто замын ажил, “Төрийн албан хаагчийн орон сууц (8 айл)”- ын барилгын ажил, Сумын төвийн авто замын ажлын явцтай танилцлаа” гэв.