Г.Дамдинням: Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50 мянга, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалт маргаашнаас цуцлагдна

ef7dba1bc1ca4dd1abb2e68ce4e58611

Шатахууны нийлүүлэлтийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээллээ. 

Тэрбээр “ОХУ-аас буцаж явна. Яриа хэлэлцээний үр дүн эхнээсээ гарч сүүлийн 48 цагт манай улсад нийт 146 вагон буюу 8760 тонн АИ-92 улсын хилээр нэвтэрч орж ирсэн байна. Манай улсын ердийн хэрэглээний 4-5 хоногийн хэрэглээ юм. Араас нь өнөөдөр 42 вагон буюу 2520 тонн шатахуун ирнэ.

Өнөөдөр ШТС-ууд руу хангалтууд хийж эхэлсэн. Хэвийн тогтвортой байдалд шилжих хүлээлттэй байна. Маргаашнаас Улаанбаатарт түр хугацаагаар мөрдсөн 50 мянга, тэгш сондгойгоор шатахуун олгох, саванд өгөхгүй зэрэг зохицуулалт цуцлагдна” гэлээ.

About Author