Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ

17f91adf66ddafcc4a8c7ed800c5c6f1

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Тодруулбал, Дорнод аймгийн сум дундын анхан шатны шүүх өчигдөр буюу энэ сарын 18-нд хуралдаж, дээрх хоёр иргэнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. 

Дээрх хоёр иргэн нь Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр газрын тосны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Монголиа файсон энержи” компаниас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт түр байрлуулсан кемпийн ажилчдын байр руу зөвшөөрөлгүй нэвтэрч, эрх чөлөө, эд хөрөнгөнд нь халдаж, дураар авирлан шууд дамжуулалт хийн, цахим орчинд нийтэлсэн юм.

About Author