“Ногоон-Ухаалаг-Эрүүл-Аюулгүй сургууль” үндэсний загварыг бий болгоно

780210804_1360514412383385_5347885561005308832_n

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  “Ногоон – Ухаалаг – Эрүүл – Аюулгүй сургууль” үндэсний загварыг танилцуулж, улмаар хэрэгжүүлэх болсон талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанд “Ногоон – Ухаалаг – Эрүүл – Аюулгүй сургууль” үндэсний загварыг танилцууллаа. Эхний ээлжид 100 сургуулийн орчныг өөрчилнө. Энэ жил нэг сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Аравдугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль цэцэрлэг нүхэн жорлонгүй болно. 

Цэцэрлэг, сургуулийн орчин эрүүл аюулгүй, ухаалаг, ногоон байх ёстой. Халалт цахилгааны зардлыг орон нутгаас гардаг. 700 гаруй төрийн өмчийн сургууль, 1000 гаруй цэцэрлэг жилд хагас их наяд төгрөг зарцуулж байна. Энэ бол үрэлгэн зардал. Цаашид дулаан цахилгаан нь байгальд ээлтэй эх үүсвэрээс сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Усаа дахин боловсруулна. Хөдөөгийн сургуулийн тухайд ариун цэврийн байгууламжийг шинэчилж байгаа” гэлээ. Мөн сурагдыг эрүүлжүүлэх, аюулгүй орчин болгох ажлг хэрэгжүүлж сургуулийн орчныг аюулгүй бүс болгоно гэв.

About Author