Зээрийн эд эрхтэн хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулав
Монгол Улсаас Эрээн хотод суугаа консулын газраас иргэд цагаан зээрийн эд, эрхтэн БНХАУ руу хууль бусаар нэврүүлсний улмаас олон жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол удаа дараа гарах болсон тул сэрэмжүүлэг гаргажээ. Өнгөрсөн 2025 оноос хойш Монгол Улсын 10 гаруй иргэн зээрийн шагай, зэрлэг ан амьтны мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн болон амьтны сэг зэмийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, 4-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна. БНХАУ-д монгол зээр нь улсын I зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтан бөгөөд түүний шагай, яс, эвэр, арьс, мах зэрэг аливаа хэсгийг ердийн эд зүйл бус, хамгаалалттай зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд тооцдог аж.
Монгол Улсад тухайн зүйлийг хадгалах, авч явахыг хориглоогүй байж болох ч БНХАУ-ын хилээр нэвтэрсэн мөчөөс тус улсын хууль тогтоомж үйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, зээрийн нэг ширхэг шагай авч явсан тохиолдолд ч тус улсын хуулийн дагуу олон жилийн хорих ялаар шитгүүлэх эрсдэлтэй гэсэн үг. Иймд БНХАУ-д зорчихдоо зээр болон бусад зэрлэг ан амьтны шагай, мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн, сэг зэмийг авч явахгүй байх, бусдын өгсөн уут, хайрцаг, дайвар ачааг агуулгыг нь шалгалгүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байхыг анхааруулжээ.