435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмнэ

tetgewer

Монгол Улсын Засгийн газраас 1.4 их наядын хэмнэлт бий болгох 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Төр 1.4 их наядын хэмнэлтийг,

-Урсгал зардал буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум

-Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум

-Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбумыг тус, тус хэмнэж, бүрдүүлнэ.

Хэмнэсэн 1.4 их наяд төгрөгөөрөө,11 дүгээр сараас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50% нэмнэ. Үүнд 166,3 тэрбум төгрөг зарцуулна.435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхэд 196,3 тэрбум төгрөг зарцуулна.Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөцөө нэмэхэд 150 тэрбум төгрөг зарцуулна.Эрчим хүчний үнэ нэмэхгүй. Үүнд 107,3 тэрбум төгрөг зарцуулна.Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулна.Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 50 тэрбум төгрөг зарцуулна.97 мянган багш, ажилтны цалинг бүрэн олгоно. Үүнд 674,5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолжээ.

About Author