9-р сард ээлжит бус чуулган зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ

zasag_2508251

УИХ-ын дарга С.Бямбацогтын зүгээс намрын чуулганыг ээлжит бусаар зарлан хуралдуулах байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, өнгөрөгч наймдугаар сарын 13-нд АН-аас энэ оны төсвийн алдагдал 2.1 их наядад хүрсэнтэй холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэхийг шаардаж байв. Үүний дараагаар Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн бариад буй юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хоёр намын бүлэг Их тэнгэрт хуралдсан гэх мэдээлэл байна. Тэгвэл ээлжит бус чуулганыг ирэх есдүгээр сард зарлан хуралдуулах нь зүйтэй гэх байр суурийг УИХ-ын дарга С.Бямбацогт илэрхийлжээ.

About Author