Б.Дашпүрэв: Есдүгээр сард энгийн АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Ерөнхий сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын захирамжийн дагуу Уул уурхай болон газар тариалангийн компаниудыг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр нөөцөө нэмэгдүүлэх албан даалгавар өгч ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд зөөврийн саванд шатахуун өгөхгүй байх хоригийг цуцалсан.
Энгийн АИ92 төрлийн бүтээгдэхүүний үнэд Монгол Улсын Засгийн газар анхаарал хандуулж, ОХУ-тай хамтран ажиллаж байна. Есдүгээр сард энгийн АИ92 бензиний үнэ нэмэгдэхгүй.
Улаанбаатар төмөр зам БНХАУ, ОХУ, БНСУ зэргээс шатахуун авах тээврийн асуудлыг шийдэж байна. Энэ хүрээнд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтын гурван шилжүүлэн ачих байгууламжийг бэлэн байдалд байлгахыг даалгасан” гэлээ.