СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн урьдчилсан хэлэлцүүгээс гарсан шийдвэрийг танилцуулах гэж байна
СУИС-д сурч байхдаа ангийнхаа хөвгүүдэд хүчирхийлүүлсэн гэх н.Шинэцэцэгийн гомдолтой бүлэг хүчингийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дуусаж, Шүүхээс уг хэлэлцүүлгээс гаргасан шийдвэрийг танилцуулах гэж байна.
Шүүхээс энэ хэрэгт анх гэм буруугийн шүүх хурлыг товлосон боловч, яллагдагчдын талаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1.6-д заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж өгөхийг хүссэний дагуу өнөөдрийн хэлэлцүүлэг болсон юм.
Ингэснээр хохирогч н.Шинэцэцэг сэжигтэн этгээдүүдтэй 15 жилийн дараа шүүх танхимд нүүр тулсан бөгөөд тэрбээр Б.Мөнх-Алдар, Т.Содбаяр, С.Энхболд, Н.Шижирбат, Н.Чинзориг, Н.Сүхбаатар, Н.Халтар нар өөрийг нь хүчирхийлсэн болохыг батлан мэдүүлэг өгчээ. Шүүхээс дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл буюу “Хүчиндэх” гэмт хэргийн хүрээнд шалгаж байгаа юм.