Ц.Магалжав: Бөхчүүд ам авахдаа гар утас ашиглахгүй

0

Бөхийн холбооноос баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг ирүүлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн. Баяр наадмын тухай хуульд ямар нэмэлт өөрчлөлт оруулах санал байгаа вэ?

-Тухайлбал, тэгш ойтой наадамд 1024 бөх барилддаг. Тэгш ойтой аймгуудын наадмын товыг Засгийн газрын тогтоолоор тогтоодог. Тэгш ойтой аймгуудын наадам долдугаар сарын 11, 12-нд биш өөр өдөр товлогдож байгаа үед бөхчүүд нь багтахгүй асуудал үүсдэг. Мөн допингийн асуудал олон хүний анхааралд байдаг. Тиймээс шинжилгээ авах саналыг салбар бүрээс тавьдаг. Үүний дагуу аймгийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авах саналыг баяр наадмын тухай хуульд оруулах талаар санал авч байна.

-Допинг илэрсэн гэх гурван бөхийн эрхийг дөрөв болон найман жилээр хассан. Хэзээ шинжилгээ авч хэзээ хариу нь гарсан бэ?

-Цагаан сарын битүүний өдрийн барилдаанд бэлтгэл сайн байсан гэх бөхчүүд нэгийн даваанд унасан. Үүнтэй холбоотойгоор барилдаж буй бөхчүүдээс түүврийн аргаар сонгож 11 бөхөөс шинжилгээ авсан. Шинжилгээ өгсөн 11 бөхийн гурваас нь допинг илэрсэн. Эдгээр бөхөд допингийн олон улсын журамд заасны дагуу шинжилгээний хариуг мэдэгдэж, зохих арга хэмжээг аваад байна.

-Зарим бөхчүүдийн хувьд толгойны эм уухад допинг илэрлээ гэх тайлбарыг хэлдэг. Зарим хүмүүс бяр чадалтай болгох тусгай бэлдмэл гэж ойлгодог. Допинг гэж ямар бодисыг хэлж байгаа вэ. Үүнийг шинжлэхдээ хэр бодитой шинжилдэг вэ?

-Допинг гэж ямар бодисыг хэлэх вэ гэдгийг допингийн эсрэг үндэсний байгууллага тодорхойлдог. Бөхөөр хичээлдэг хүмүүс үүнийгээ мэдэж байх үүрэгтэй. Дүрэмд тусгагдсан асуудал учраас санаатай болон санамсаргүй байх нь тухайн бөхийн хариуцлагын асуудал.

-Энэ жилийн наадмын бөхийн амлагаа хэрхэн явагдах вэ. Цахимаар явагдах уу?

-Олон нийтийн зүгээс амлагаа авах процессыг ил тод байлгах хүсэлтэй байдаг. Үүний дагуу үндэсний бөхийн салбар хорооноос амлагааг олон нийтэд ил байлгах талаар санаачилж, дүрэмдээ батлуулсан. Ам авахдаа бөхчүүд утсаар ярьдаг асуудал гардаг учраас ам авахдаа холбооны хэрэгсэл ашиглахгүй хэмээн дүрэмдээ заасан. Энэ заалтыг зөрчвөл тухайн бөхөд хариуцлага оногдуулна.

-Барьц сонгоход өөрчлөлт орсон уу. Зарим тохиолдолд хоёр бөх удаан барилддаг. Тэгвэл хамгийн дээд талдаа хэдэн минут барилдах вэ?

-Барьц сонгох гэдэг зүйл нь 2001 оноос эхэлж хэрэгжээд 2021 онд үндэсний бөхийн хорооны дүрмээр байхгүй болгосон. Хэр удаан барилдах асуудлыг ярилцаж байгаа. Наадмын өмнө тодорхой болно.

-Допингийн шинжилгээ аваад хариу нь гарсны дараа байр шагналыг гардуулах боломж байдаг уу?

-Энэ асуудлыг өнгөрсөн жил баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж, яригдсан зүйл. Баяр наадмын үеэр цолоо гардуулж, зөрчил гаргасан бөхөд хариуцлага тооцно

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *