25 сая долларын хөрөнгө оруулалт татах санамж бичигт гарын үсэг зурлаа

0

Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал” бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга хэлэхдээ

“Баянзүрх дүүрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, иргэдтэйгээ эргэх холбоотой дүүрэг байя гэдэг том амбицтай. Энэ амбицаа ажил болгохын тулд бид бүх шатны төлөөлөгч, гишүүдтэйгээ уялдаатай ажиллаж чаддаг. Ингэсний үр дүнд өнөөдөр бид дэлхийн экспортын форумд оролцож буй БНХАУ томоохон компаниас хөрөнгө оруулалт татаж, эхний алхмаа амжилттай хийж чадлаа. Цаашид дүүрэгт тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, гадаад харилцааны хүрээнд хамтарч ажиллах болно” гэсэн юм

25 сая долларын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл

22 сая доллар нь Ногоон агро парк төсөлд зарцуулагдана. Одоогоор төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд, дүүрэгт сурч, боловсорч буй хүүхэд багачуудын хэрэглэж буй хүнсийг дотоодоос нь 100% хангаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх боломжийг олгож байгаа юм.

3 сая доллар нь Үйлдвэр инновацын төв төсөлд зарцуулагдана. Одоогоор энэхүү төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр старт-ап компаниудыг бойжуулах ажил эрчимжиж, нэг компанийн таван үйл ажиллагааны чиглэл, системийг тус бүрд компани хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.

—-‐
Bayanzurkh district has signed an agreement to attract investment of USD 25 million

The “Development Map” policy document of Bayanzurkh District until 2030 was developed with citizens, academics, and senior officials. In the document, Bayanzurkh District set major goals proposing a Production Innovation Center and Green Agro Park. Today, a memorandum of cooperation was signed with China’s Zhongchen Guofa Technology Industry Company to attract the USD 25 million needed to implement these two projects. During the occasion, the chairman of the Bayanzurkh District Citizen’s Representatives’ Khural, said,

“Bayanzurkh District has a big ambition to be a district that is friendly to investors, supports entrepreneurs, and is connected with its citizens. We are effectively interrelated with representatives and members at all levels to make this ambition work. As a result, we have successfully taken the first step by attracting investment from a large Chinese company while participating in the World Export Forum. In the future, we will cooperate with international organizations and domestic and foreign organizations to develop the health and education sectors in the district.”

Breaking down the USD 25 million investment
USD 22 million will be spent on the Green Agro Park project. So far, the technical and economic forecast and project estimates have been completed. With the implementation of the project, Bayanzurkh district would allow the citizens and the children who are studying and growing up in the neighborhood to get and consume healthy food within the district.

USD 3 million will be spent on the Industrial Innovation Center project. So far, this project’s technical and economic forecast and estimates have been completed. With the implementation of the project, the development of start-up companies will be intensified, and it will create the possibility for the company to implement each of the five operational areas and systems of the same company.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *