Д.Амартүвшингийн намыг бүртгэх эсэхийг Дээд шүүх хэлэлцэнэ

0

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2023.07.03/ болно. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.4)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэнэ.

Иргэний зориг ногоон намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *