МАН-аас баруун бүс рүү буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймаг руу илгээх 10 нэр дэвшигчээ тодрууллаа. Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нарыг баруун бүс рүү илгээх мандат олголоо. Тэгвэл тэр дунд өнгөрсөн жил парламентад суугаагүй буюу “шинэ” дэвшигч...