Үерийн улмаас үүссэн хохирлыг тогтооно

0

Их хэмжээний бороо орсноос улбаалж Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэн. Иймд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийхээр боллоо. Мөн учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, НЗДТГ-ын даргаар ахлуулав. Тус Ажлын хэсэг Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журамд заасан хугацаанд багтаан дүн мэдээг Нийслэлийн онцгой комисст ирүүлэх юм.

Түүнчлэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн хэмжээнд үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийх, учирсан хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх үүрэг бүхий Дэд ажлын хэсэг байгуулж, ажиллуулахыг холбогдох дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.

Ингэснээр үерийн хохирлыг бодитоор тогтоох нөхцөл бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *