Баянзүрх дүүрэгт цэвэрлэгээ, ариутгал үргэлжилж байна

0

Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, ариутгах ажил үргэлжилж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ, УБЗАА, өрхийн эмнэлэгтэй хамтран тус дүүргийн гэр хорооллын бүс, орон сууц, нийтийн эзэмшлийн нийт 1,890,000 ам метр талбайг 3-4 удаагийн давтамжтайгаар ариутган халдваргүйжүүлээд буй. Түүнчлэн иргэдийн бүлэг, хороодын албан хаагч, хог хаягдлын олон нийтийн байцаагч зэрэг 60 орчим хүн Сэлбэ голын дагуу байршилд ажиллаж, 42 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Долоодугаар сарын 1-нээс үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүрэгт цөөнгүй барилга үерт автаж, 43 дугаар хорооны орон сууцны хорооллуудад нөхцөл байдал нэлээд хүндэрсэн. Цаашид голын ус халихад эрсдэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлэн 0.5-2.2 метр өндөр, 2390 орчим метр урт далан босголоо. Усанд автсан зам, талбай, барилга байгууламжийн усыг соруулж дууссан, одоогоор цэвэрлэгээ болон ариутгалын ажил үргэлжилж байна. Тодруулбал, 1240 тонн лаг, шаврыг цэвэрлэж зөөсөн. Мөн зам, талбай, хүүхдийн тоглоомын талбайг хөөсрүүлсэн болон даралттай усаар угааж буй хэмээлээ.

“Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв” ОНӨААТҮГ-ын захирал Ж.Энхбаатар:

-Баянзүрх дүүргийн 43-р хороонд байранд үерт автсан 36 гарааш, 43 байр бий. Үерийн нөхцөл байдлыг тогтворжуулах, үүссэн бохирдлыг арилгах, халдваргүйтгэхэд дүүргийн хэмжээнд 1700 орчим албан хаагч ажиллаж байна хэмээсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *