“ГҮН САРЬД” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Б.ЧАДРАА: МАНАЙ КОМПАНИЙН “СU”-Д НИЙЛҮҮЛДЭГ ГҮЗЭЭНИЙ САЛАТНААС ЖООМ ГАРСАН НЬ ҮНЭН

0

Цахим сүлжээнд “CU” сүлжээ дэлгүүрийн гүзээний салатнаас жоом гарсан тухай мэдээлэл түгж байна. Уг мэдээлэлтэй холбоотойгоор “CU” сүлжээ дэлгүүрт гүзээний салат болон бусад хоол үйлдвэрлэж, нийлүүлдэг “Гүн Сарьд” ХХК-ийн захирал Б.Чадраатай холбогдож, тодрууллаа.

Тэрбээр “Манай бүтээгдэхүүнээс жоом нь гарсан нь үнэн. Тус мэдээллийг түгээсэн эмэгтэйтэй манайхаас холбогдож, уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөх талаар ярилцаж байгаа.

                       Манай “Гүн Сарьд” ХХК 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бүтээгдэхүүнээ эрүүл ахуйн лабораториор баталгаажсан хугацааны дагуу буюу бүтээгдэхүүн бэлэн болсноос хойш 48 цаг хадгалж, дэлгүүрийн лангуун дээр 36 цаг байлгаад, борлуулагдаагүй бүтээгдэхүүнээ устгадаг. Мөн манай эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан цэвэрлэгээтэй байгууллагатай хамтарч ажилладаг. Яагаад манай бүтээгдэхүүнээс жоом гарсан, жоом хаанаас, хэрхэн хоолонд орсон талаар зохих байгууллагаас шалгалт хийж байгаа” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *