Дугуйн ахмадуудын УАШТ эхэллээ

Монгол Улсын гавъяат тээвэрчин, дугуйн спортын мастер Ж.Моломжамцын нэрэмжит ахмад
дугуйчдын 2025 оны УАШТ өнөөдөр Төв аймгийн Алтанбулагийн замд эхэллээ.
Энэ оны ахмадын УАШТ-д 10 гаруй байгууллагын 100 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй 10 насны ангилалд аваргаа тодруулах бөгөөд оролцогчдын дунд эх орныхоо нэрийг тив, дэлхийд мандуулсан олон алдартай
тамирчид өрсөлдөж байна.
Тэмцээн маргааш үргэлжилнэ.

