“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна
Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт – Наран-Элгэн хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсаны улмаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засварлах ажлыг шуурхай эхлүүлсэн.
Сэргээн засварлах ажлыг 12 цагийн дотор шуурхай зохион байгуулж дууссанаар /2023.07.26./ өнөөдрийн 12 цаг 09 минутад галт тэрэгний хөдөлгөөнийг нээгээд байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.