УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарчээ
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг АТГ-аас яллагдагчаар татах тогтоол гарчээ. Энэ талаар АТГ-аас тодруулбал “Яллагдагчаар татах тогтоол гарсан нь үнэн. Гэхдээ яг ямар асуудал гэдгийг прокуророос тодруулах нь зөв. Одоо уг хэрэг прокурорын хяналтад байгаа. АТГ-ын мөрдөгч хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж өгсөн байгаа” гэв. Мөн түүнчлэн түүнийг Т.Бадамжунайд авлига өгсөн хэргээр яллагдагчаар татсан байж болзошгүй байна. Харин Т.Бадамжунайн хувьд шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шийдвэрлэж энэ сарын 7-ны өдрөөс түүнд хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргаад байгаа юм.