Хууль бусаар ашигт малтмал олборлож байжээ

0

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр, Баянгол суманд энэ оны 07 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд завьт болон машинаар эргүүл, хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулжээ.

Тус аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Монгол алт” гэх газарт ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар бэлтгэн завдаж байсан гэмт үйлдлийг таслан зогсоожээ. Мөн тухайн газарт байрлуулан тавьсан экскаватор, алт угаах төхөөрөмж, ковш зэрэг техник хэрэгслийг лацдаж, ажиллаж байсан иргэдийг албадан тараан ажиллажээ.

Мөн Ерөө сумын 3 дугаар багийн Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах “Хавчиргана” гэх газарт иргэн “Б” нь бусадтай бүлэглэн газрын хэвлийд халдаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулан байгаль орчинд хохирол учруулсан үйлдлийг таслан зогсоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Дээрх хэргүүдийг шалгах явцад хууль бусаар олборлосон алт үнэт металлыг иргэн “Ч”-ээс хураан авч ажилласан байна. Экологийн цагдаагийн алба нь хууль бусаар ашигт малтмал олборлосон, олборлохыг бэлтгэн завдаж байгаа гэмт үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьчдилан сэргийлэх чиглэлээр усан завиар болон машинт, явган эргүүл, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *