Хэнтийн сурын холбоо харваач охины аавыг ташаа мэдээлэл өгсөн гэв

0

Иргэн Т.Мөнгөнбаяр өчигдөр /2023.07.27/ өөрийн цахим хуудастаа Хэнтий аймгийн үндэсний сурын холбоонд гомдолтой байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, тус аймгийн 100 жилийн баяр наадмаар түүний охин өсвөрийн сурын харваанд оролцож, хоёр өдөр дараалан сэц мэргэнээ сорьж түрүүлсэн ч шагналт байрнаас хассэн гэсэн юм.

Тэрбээр, миний охин нийт 28 сум тавихаас 26-г нь онож, бусад хүүхдүүдээс түрүүлж, шагналт байранд орсон. Түүхт 100 жилийн ойгоор аавынхаа нэрийг дуудуулах нь гээд баяртайгаар ярьж байсан охин минь өнөөдөр өглөө сурын багш нь надтай цахимаар холбогдож, охиныг минь шагналт байранд оруулахгүй шийдвэр гарсан талаар хэлсэн.

Хэнтий аймгийн сурын холбоо булхай хийж, охиныг минь шагналт байранд орсон гэж хэлээд явуулсаны дараа дахин үлдсэн хүүхдүүдийг найман сум тавиулж, шагналт байрыг шинээр зарласан байна.

Хэрэв охин минь хол тасархай түрүүлсэн ч нэмэлт найман сумыг нь тавиулсан бол би гомдолтой байна гэж хэлэхгүй байсан. Ажил амьдралаас шалтгаалж, унаган нутгийнхаа 100 жилд оролцож чадаагүй ч охиныхоо хичээл зүтгэл, урмыг нь хугалсан үйл явдал болсонд харамсч байна” хэмээн ярьсан.

НЭМЭЛТ ТЭМЦЭЭН ДЭЭР Л  ТУХАЙН ОХИН ХОЦОРЧ, ОРОЛЦООГҮЙ

Тэгвэл энэ мэдээлэлд Хэнтийн харвааны зохион байгуулагчдын төлөөлөл “Өлзий мэргэн” үндэсний сурын холбооны тэргүүлэгч Э.Пүрэвжав дараах тайлбарыг өглөө. 

Түүний өгсөн мэдээллээр “Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулж өсвөрийн 1000 харваачийн тэмцээнийг хоёр жилийн турш бэлдсэн. Цахим хуудаст гарсан ташаа мэдээлэлд залруулга хийх нь зүйтэй болов уу. Нийт өсвөрийн 1000 харваачаас тухайн охин алтан медаль авч шалгарсан. Нийт 40 шагналт байрыг бид шалгаруулсан. Охины шагнал байгаа. Орой болсон учир балчир харваачдаа явуулж, шалгарсан өсвөрийн харваа нарынхаа дунд дахин тэмцээн зохион байгуулсан.

Тэндээс шалгарсан таван харваача аймгийн зүгээс шагнасан байгаа. Тухайн үед орой болсон учир самбарын харваачид охиныг 3-4 удаа дуудахад байгаагүй. Хоцорсон учраас самбарын шүүгч нь нэмэлт тэмцээний харваанаас хассан байна.

1000 харваачдын тэмцээнээс шалгарсан 40-ийн балчир нас буюу 8-аас доош насныханг үлдээж шилдэг хүүхдүүдээ оролцуулж найм, найман сум тавиулсан. Тиймээс ташаа ойлголт мэдээлэл олон нийтэд өгсөнд харамсч байна. Бид хүний балчир үрийг хэнийг нь ч ялгааагүй гэдгээ мэдэгдэж байна” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *