“Авлига хороолол” хууль ёсны зөвшөөрөлтэй учир ажлын хэсэг шалгаж байгаа гэв

0

“Онч шийдэл” ТББ-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын ерөнхий архитектур, Барилгын хөгжлийн төв нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн Пүрэв гаригт /2023.08.10/ болж таван шийдвэр гаргасан. Иргэдийн зүгээс “Авлига хороолол”-ын барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан ч үргэлжилж байгаад бухимдаж буй. Тэгвэл өнөөдөр /2023.08.14/ Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл өгч “Aqua garden” хотхоны газар үйл ажиллагаа явуулах хууль ёсны зөвшөөрөлтэй бөгөөд нийтийн эрх ашгийг харгалзаж, барилгын ажлыг цуцлах шийдвэр гаргах асуудлаар ажлын хэсэг гаргасан гэв. Тодруулбал, тухайн компанид зөвшөөрөл олгосон хүмүүсийг шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэлээ.

Урьдчилсан хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр хэрэгт оролцох, нэхэмжлэгчийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гуравдагчаар оролцуулах, “Акуа гарден” хотхонд захиалга өггсөн нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтүүдийг тус тус шийдвэрлэх талаар “Онч шийдэл” ТББ-аас мэдээлсэн.

Урьдчилсан хэлэлцүүлгээр дараах захирамжийг гаргасан юм. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн гаргасан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022.01.03-ны А/17 тоот захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлтийг холбогдох мэдээлэл баримтыг тодруулсны үндсэн дээр дахин хэлэлцэхээр хойшлуулж,

2.Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтээс Барилга хот байгуулалтын сайдын 2023.07.24-ны “Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх” шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авахуулах хүсэлтийг хангаж, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт танилцуулсан Aqua garden хотхоны үерийн усны нөлөөлөл, авах арга хэмжээний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

3. Нэхэмжлэгчийн гаргасан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

4. БОАЖЯ-ны гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож,

5. Aqua garden хотхоны захиалагч нэр бүхий 11 иргэний гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *