Арванхоёрдугаар сард Дарь эх цогцолборын ажил бүрэн дуусна
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар дүүргийн 2,21,27,29 дүгээр хороо та бидний хэлж заншсанаар Зайсан-2, Дарь эх орчмыг тохижуулж байна. Тухайлбал Дарь эх цогцолборт
- 5Х5 сагсан бөмбөгийн талбай,
- 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2,
- Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал,
- Волейболын талбай,
- Чийрэгжүүлэх талбай,
- Экстрем спортын талбай,
- Гэрэлт гудамж,
- Амарч зугаалах ногоон байгууламж зэрэг байх юм.
Ажлыг Морин сүлд ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэж байна. Тохижилт бүтээн байгуулалтын ажил энэ оны арванхоёрдугаар сар гэхэд 100% ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.