Хүүхэд дүүжлэгдэж унах гэж байгаа бичлэг Монголд биш гэв

0

Цахим хуудаст “Нар хотхон”-ы наймдугаар давхраас цонхоор хүүхэд унах гэж дүүжлэгдэж байхад иргэн аварч байна гэх бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар тодруулахад тухайн бичлэг өнгөрсөн оных бөгөөд Монголд биш аж.

Хандалт авах, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор иргэд нийтэлж байж болзошгүй гэлээ.

Хэдийгээр ийм нөхцөл байдал Монголд үүсээгүй ч орон сууцны дээд давхрын айлууд цонхны хамгаалалтгүйгээс бага насны хүүхэд аюул эрсдэлд орох тохиолдол байдаг бөгөөд тус дуудлага мэдээллийн дагуу онцгой, цагдаагийн алба шуурхай ажилладаг байна. Тиймээс 2-3 давхар болон түүнээс дээш давхрын айлууд цонх, тагтандаа хамгаалалтын тор хийж, үр хүүхдээ эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард болсон уг үйл явдал Казахстан улсад болсон бөгөөд тухайн аврагч залуу улсынхаа хүндэт иргэн болж гурван өрөө байраар шагнуулж байж.

Тодруулбал, 37 настай Сабит Шонтакбаев найман давхрын тагтны цонхноос гараараа дүүжлэгдэж байсан охиныг аврахаар гэрийнхээ цонхоор гадагш гарч хүүхдийн амийг аварсан юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *