Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл эхэллээ

0

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Бүртгэл e-Mongolia системээр явагдаж байна.

Тодруулбал эцэг, эхийн аль нэг нь e-Mongolia системд нэвтрэхэд “Онцлох үйлчилгээ” хэсэгт нэгдүгээр ангийн бүртгэл нээгджээ. Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдана. 

Харин 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн, өмнөх жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй бол оршин суугаа хаягийнхаа дагуу хамран сургах тойргийнхоо сургууль дээр биеэр очиж бүртгүүлэх юм байна. 

Хамран сургах тойргийн мэдээллийг энд дарж харна уу.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *