“Охид нэгнээ зодож буй бичлэг хэзээнийх гэдгийг тогтоохоор ажиллаж байна”

0

Өсвөр насны охид нэгнээ дээрэлхэж, цохиж, алгадаж буй бичлэг цахим хуудаст өнөөдөр /2023.08.15/ нийтлэгдсэн. Бичлэг дээрх охидыг шалгаж байгаа эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “Охид нэгнээ цохиж буй бичлэг хэзээнийх гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Эхний ээлжид хугацааг тодорхойлж, хот, орон нутгийн алинд болсон хэрэг гэдгийг тогтооно. Бичлэгээс харвал өнгөрсөн өвөл, хавар тус хэрэг болсон байж болзошгүй” гэлээ.

Цагдаагийн байгууллага хугацааг тодорхойлж, охидоос мэдүүлэг авсаны дараа хэргийн шалгах ажиллагаа эхлэх аж.

Үүний дараагаар Зөрчлийн хэрэг үүсгэж, бусад холбогдох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авар юм байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *