ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ: ОСЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ

0

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь хөнөөсөн хэрэг гарсан. Тодруулбал, наймдугаар сарын 11-ний 00:16 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хурд” ШТС-ын ойролцоо зорчиж яваад 57 настай эрэгтэйг дайрсан байна. Талийгаач Б Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусаар зорчиж явсан бөгөөд зам гарах үедээ дайруулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан. Засаг дарга А.Ишдорж албаны машин унаж явсан бөгөөд хувийн ажлаар Улаанбаатар хот руу жолоочгүй явжээ. Ингээд буцаж явахдаа хурд хэтрүүлж, хүний амь хөнөөжээ.

Шүүх шинжилгээний дүгнэлт 14-21 хоногийн дараа гарч, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийг яллагдагчаар татаж шалгах ажээ. Бид Засаг дарга А.Ишдоржтой холбогдоход дараах тайлбарыг өгсөн юм.

-Эргэлт.мн мэдээллийн сайтаас холбогдож байна. Таны болон зорчигчдын биеийн байдал зүгээр үү?

       -Зүгээр байна. Би ямар нэгэн зүйл яримааргүй байна.

-Тухайн үед юу болсон юм бэ. Ослын талаар тайлбар авч болох уу?

-Мэдээлэл өгөхгүй. Хуулиараа боломжгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *