2023.02.06 11:28
Иргэн Д.Хүрэлбаатар Улсын дээд шүүхэд хандаж 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр хүсэлт ирүүлжээ.
Уг хүсэлт нь “… Улсын ерөнхий аудиторын албан тушаалын хөдөлмөр эрхлэлттэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлүүлж чадахгүй байна. Иймд, … миний нэхэмжлэлтэй, Улсын Их Хуралд холбогдох “Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлж, бичилтийг хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг маргаанд шүүхийн харьяалал тогтоож өгнө үү” гэх агуулгатай байна.