Д.Заяабаатар: Байж ядан гүтгэж, доромжилж байгаа хүмүүст хэлэхэд би яаж ажиллах, юу хийхээ бодож байж энэ ажлыг авсан

0

Өнгөрөгч долоо хоногт Олон улсын Монгол судлалын холбооны хурал болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгсөн бөгөөд түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон нь олны шүүмжлэлийг дагуулсан юм.

Уг томилгоотой холбоотой Д.Заяабаатар сошиал хаягтаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Байж ядан бахиран гүтгэн доромжилж байгаа гарууд аа! Олон улсын монгол судлалын холбоо бол дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн монгол судлалын хамгийн том байгууллага. Тэд хэнээр удирдуулахаа улс төрөөс хамааралгүй өөрсдөө шийддэг юм. Би яаж ажиллах, юу хийхээ бодож байж энэ ажлыг авсан. Хичээж зүтгэж ажиллана…” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *