Д.Ангар: Нийгмийн даатгалын шимтгэл бол Монголын хамгийн том ЛУЙВАР

0

Эдийн засагч Д.Ангар Нийгмийн даатгалын
шимтгэлийн тогтолцоог шүүмжлэн байр сууриа
илэрхийлжээ.

Тэрбээр “10 хүн байжээ гэж бодъё. Нэг хүнээ
дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9
хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр шимтгэл авч
сан үүсгэж хуримтлуулахаар тохирчээ. Тэр
хуримтлалаа өсгөж үржүүлээд нөгөө 9 хүнээ
тэтгэвэрт гарахаар нь буцаан олгож байхаар бүгд
санал нэгтэй дэмжиж. Тэгэхээр энэ санд
хуримтлагдсан мөнгө бол дээрх 9 хүний л мөнгө.
Менежментийн зардлыг нь өгөөд нэг хүнээрээ
өөрсдийн мөнгөө удирдуулж байгаа.
Гэтэл юу болов? Нөгөө менежер жинхэнэ самрав.
Хуримтлагдсан мөнгөний талыг нь нэг найзынхаа
банкинд байршуулаад алдчихав /гол нь
санаатайгаар/. Ингээд дээрх 9 хүний мөнгөний тал нь
алга болов. За яахав ядаж хуримтлуулсан
мөнгөнийхөө 50%-г ашиглая гээд бодож байтал
хуримтлалын данс нь улайсан байв. Яав ийв гэтэл
нөгөө менежер маань 9 биш бүр 30 хүнд нөгөө хуримтлалын сангаас мөнгө тараагаад байж.
Хуримтлалын санд 1 ч төгрөг төлөөгүй байж төлсөн 9
хүний мёнгийг хувааж иддэг 21 шинэ хүн гараад ирж.
Нөгөө 21 хүн нь менежерийг бурхан лугаа шүтнэ.
Нөгөөх нь би та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн шүү гээд онгирно.
Яг л ийм юм болсон юм даа. Монголын төр таны төлсөн НДШ-г ингэж л нохойн баасны замаар оруулдаг. Халамжийн хэрэгсэл болгосон. Тэгээд их
цэцэрхэнэ. НДШ бол татвар биш, дарамт биш. Энэ
бол та нар өөрийнхөө төлөө л төлж байгаа мөнгө шүү гэж загнана” гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *