Малайзд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу Ерөнхий сайдад хандаж хүсэлт гаргажээ

0

Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 18 жилийн өмнө
буюу 2006 оны 10 сарын 19-ны өдөр Малайзын Куала Лампур хотод бусдын гарт харамсалтайгаар
амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
С. Шаарийбуу охиныхоо хэргийг үнэн зөвөөр
шийдүүлэхийн тулд олон жил хөөцөлдөж буй. Бурхан
багшийн эхийн ачийг хариулах өдрийг тохиолдуулан
С. Шаарийбуу Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-
Эрдэнэд хүсэлт тавив.
Тэрбээр “Лалын шашинтны мацаг барьдаг, рамдан
сарын тайлал хийдэг гэр бүлийн баяр, хүн төрөлхтөн
эхийн ачийг хариулдаг өдрийг сонгон, хоёр хүүхдийн
эх, миний охин Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар
хөнөөснөөс хойш 18 жилийн хугацаа өнгөрлөө.
Хэргийг удирдсан Малайз улсын ерөнхий сайд асан
Нажиб Разак, түүний улс төрийн зөвлөх, хэргийн
захиалагч Разак Багинда, Батлан хамгаалах
салбарынх нь өндөр албан тушаалтан Муса Сафри,
зэвсэг авах зөвшөөрөл олгогч нарын үйлдэл
нотлогдож, хэргийг гардан үйлдсэн Азилах Хадри,
Сируд Умар нарыг цаазлуулан гэрчгүй болгож,
хэргээс мултрах шийдвэр гаргуулснаа
хэрэгжүүлэхээ зүтгэж байсан ба зөвхөн ерөнхий
сайдынхаа өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн Азилах
Хадри ял эдлэн, Сирул Умар болон захиалагч этгээдүүд эрх чөлөөтэй явж байна.
Малайз улс нь цаазаар авах ялын зарим хэсгийг
өөрчлөх шийдвэрийг 2023 онд гаргасан байна.
Миний охины амийг ерөнхий сайдынхаа өгсөн
даалгаврыг биелүүлснийхээ төлөө цаазын ял аваад
байсан офицер үнэнийг мэдүүлж, цаазын ялаа
өөрчлүүлэх хүсэлтээ 2019 онд гаргаж байжээ.

Миний Монгол Улс дахь хуульч Будрагчаагийн Баяр,
Малайз улс дахь хууль Сангийт Каур Део бид хоёр
жил гаруй зөвлөлдөн, эцэст нь Азилах Хадрийн
цаазаар авах ялыг биеэр эдлүүлэх болгож өөрчлөх
асуудлыг дэмжиж буйгаа С. Шаарийбуу миний бие
Малайзын эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн.
Энэхүү хүсэлтийн дагуу 2024 оны аравдугаар сарын
10-ны өдөр Малайз улсад шүүх хурал болон, эх орондоо хоригдож буй цаазын ялтан Азила Хадрын
хэргийг хэлэлцэж, түүний цаазаар авах ялыг 40 жил
хорих болон 12 удаа банздан цохих ялаар солилоо.
Дээрх асуудлыг шийдэх хүртэл Малайзын засгийн
газар болон шүүхэд миний Малайз улс дахь хуульч
Сангийт Каур Део мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн
бөгөөд үүндээ “Хэргийг хамтран үйлдэгч Австралид
оршин суугаа Сирул Умарыг Малайз улсад ирүүлэн
адил эдлүүлэх, Монголын төр засаг идэвхтэй
хамтран ажиллах, Малайз, Австрали улсын эрх бүхий байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлэх” талаар
дурджээ.
Хэргийн нөхцөлл байдал дээрх байдалтай 19 жилийн
хугацаанд шийдэгдэхгүй байгаад анхаарал
хандуулахыг хүсэн, миний бие танд дараах
мэдэгдлийг хүргүүлж байна. Хэргийг захиалан,
хэрэгжүүлэхийг даалгасан Малайзын тухайн үе
/2006-2018/ оны эрх мэдэлтнүүдийн үйлдлийг
шударгаар шийдүүлэх талаар Малайз улсын эрх
бүхий этгээдэд албан мэдэгдэл хүргүүлэх Малайзын
ерөнхий сайд асан Нажибтай нөхөрлөн, өөрийн улсын хохирсон иргэнийхээ эсрэг нотой, бүдүүлэг
үйлдлүүдийг гаргаж, миний охины амь насны
асуудалд анхаарал хандуулсан дүр үзүүлэн, өөртөө
ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж ирсэн ч
тэднийг удаа дараа элчин сайдаар томилсон болон
энэ асуудалтай холбогдон, зорилго агуулга нь
тодорхойгүй их хэмжээний мөнгө авсан Гадаад
яамны үе үеийн сайд, дарга нарын талаар албан тайлбар гаргуулан Малайзын талд хүргүүлэх 2022
оны арванхоердугаар сард Малайз улсын шүүхээс
гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай
Иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн хэдий
ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг
хөндөн, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардах
Хэрэгтэн Сирул Умарыг Австрали улс Малайз улсад хүргүүлэн, зохих ялыг эдлүүлэхийг Монгол Улсын
Засгийн газраас шаардах Дээрх асуудлуудад эрхэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарлаа
хандуулахыг хүсч, танд хүсэлтээ хүргүүлж байна”
гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *