Монголын газрын ховор элементийн дипломат ажиллагаа дэлхийн хүчний тэнцвэрийг өөрчлөх үү?

0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалаараа газрын ховор элемент олборлох тал дээр АНУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ хэмээн мэдэгдсэн. Мөн хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэв. Хэрэв газрын ховор элементийг Монголоос АНУ руу тээвэрлэж эхэлбэл Хятад, АНУ-ын стратегийн өрсөлдөөнд ямар нөлөө үзүүлэх вэ?

Хятад, АНУ-ын харилцаа хүйтэн дайнаас хойш дэлхийн хамгийн анхаарал татахуйц харилцаа байсаар ирсэн. Тэр тусмаа сүүлийн үед хоёр улс ашигт малтмалын нийлүүлэлтийн чухал сүлжээг хянахын тулд худалдаа, технологийг хөгжүүлэх гэж тэмцэж байгаа нь хамтын ажиллагаанаас илүү өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байна.

Гэхдээ ашигт малтмалын нийлүүлэлт илүү хөгжиж, цогц болох тусам гадны сөрөг нөлөө улам ихэсдэг. Үүнд байгалийн гамшиг, цар тахал, төлөвлөгдөөгүй геополитикийн хөдөлгөөн зэрэг багтана. АНУ, Хятадын технологийн дайн, Орос-Украины дайны дараа ОХУ-д тавьсан эдийн засгийн хориг зэрэг нь ашигт малтмалын нийлүүлэл багассаныг харууллаа.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ГЕОПОЛИТИК

Орчин үеийн технологийн хөгжилд газрын ховор элемент чухал нөлөө үзүүлж байна. Тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний хурдтай хөгжилд. Хятад улс газрын ховор 17 элементээс хамгийн их хэмжээний байгалийн нөөцтэй бөгөөд тус бүрийг цэвэршүүлэх, ялгах чадварыг хөгжүүлж чадсан.

skip-share

БНХАУ газрын ховор элементийн хамгийн том импортлогч болон экспортлогч улс юм.

Энэ оны эхний хагаст Хятад улс 91 мянга орчим тонн газрын ховор элементийн хүдэр, металлын ихээхэн хувийг АНУ-аас импортолж, 26 мянган тонн цэвэршүүлсэн газрын ховор элемент, тэр дундаа соронзон материал экспортолжээ.

Монгол тэргүүтэй олон орон ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээн дэх Хятадын ноёрхлыг бууруулахаар зүтгэж эхэллээ. Улмаар Хятад улс харилцан арга хэмжээ авахад хүрэв. Тухайлбал Бээжин стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн бүтээгдэхүүн, тэр дундаа цэрэг зэвсгийн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой хоёр ховор металл болох галли (Ga), германи (Ge)-ийн экспортыг зогсоов.

Үүний хариуд АНУ-ын Пентагон хаягдлаас ховор металлыг дахин боловсруулж, галли, германий аль алиныг нь цэвэршүүлэх чиглэлээр АНУ, Канадын компаниудтай хамтран ажиллах талаар судалж байна. Мөн Хятадын зарим технологийн салбарт хөрөнгө оруулахыг хориглох шийдвэр гаргасан юм.

МОНГОЛЫН ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА ХҮЧНИЙ ТЭНЦВЭРИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ?

Монгол, АНУ газрын ховор элементийн тал дээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь аль алинд нь ашигтай шийдэл байх болно. АНУ-д энэ хамтын ажиллагаа нь газрын ховор элементийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд тустай. Харин Монгол Улс дипломат харилцаагаа өргөжүүлж, АНУ-ын хөрөнгө оруулалтаас ашиг хүртсэнээр эдийн засгийн өсөлтөд нь түлхэц болох юм.

Гэхдээ хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэд хэдэн хүчин зүйл сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, 1-70 хувийн ислийн агууламжтай газрын ховор элементийг олборлох эдийн засгийн үр ашиг нь баталгаатай биш юм. Өөрөөр хэлбэл Монголын газрын ховор элементийн нөөцийн чанар, олборлолт, боловсруулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудал бий.

Монгол Улс байгаль орчинд ихээхэн хохирол учруулдаг ховор элементийн олборлолтын тал дээр дотоодын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм. Мөн хүнд машин механизмыг тээвэрлэх хангалттай зам, найдвартай цахилгаан эрчим хүч зэрэг чухал дэд бүтэц Монголд байхгүй.

Хэдийгээр Монгол, АНУ-ын хамтын ажиллагаа Хятадад геополитикийн сөрөг үр дагавартай ч энэ нь Монгол, Хятадын харилцааг муутгах эрсдэлтэй юм.

Эх сурвалж: The Diplomat

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *