Эрдэнэс Монгол ХХК-аас халагдсан иргэн “С.Наранцогтын дарангуйлал” гэсэн утгатай захидлыг зарим ажилчид руугаа илгээжээ

0

Өнгөрөгч арванхоёрдугаар сар /2023.12/-д Эрдэнэс Монгол ХХК-ийг цэвэр менежментийн компани болгож бүх ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, иргэдийг ажлын байраар хангана хэмээн сүртэй эхэлж байв. 

Тэгвэл Засгийн газрын энэхүү зорилго бодит байдал дээр ажил хэрэг болж чадахгүй унаж байгаа бололтой. Учир нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газарт Ахлах менежерээр ажиллаж байгаад гэнэт саяхан ажлаасаа халагдсан Х гэх эмэгтэй тус компанийн бүх ажилчид руу “Эрдэнэс Монгол ХХК дахь С.Наранцогтын дарангуйлал” гэсэн утгатай захидлыг И-майлээр илгээсэн байна. 

Тэрбээр захидалдаа,“2022 онд хүний нөөцийг шударга бусаар халсны төлбөрт 800 орчим сая төгрөг төлсөн, энэ жил олон тэрбум төгрөг төлнө. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зарим удирдлагууд зөвхөн ховоор ажил хийж, хувийн өс хонзонгоо авч байгаа” талаар дурдсан байна. Тус захидлыг авсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зарим алба хаагчид энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд хандъя хэмээн ярилцаж байгаа ажээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *