Эрт илрүүлэг нэг сая 90 мянган хүн хамрагджээ
Монгол орон даяар эрт илрүүлэг үзлэг оношлогоог 2022 оны тавдугаар сард эхлүүлсэн ба өдгөө 1,090,050 хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 622 024 буюу 57.1 хувь нь 0-17 насны хүүхэд, 468 026 буюу 42.9 хувь нь 18-аас дээш насныхан байна.
Харин байршлаар нь авч үзвэл, 551 367 буюу 50.6 хувь нь Улаанбаатар хотод, 538 683 буюу 49.4 хувь нь орон нутагт хамрагдаад байна.
Монгол Улсын иргэн бүр 19 нас хүрсэн өдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдана гэж Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан байдаг. Сүүлийн таван жил буюу 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлсөн иргэн бүр урьдчилан сэргийлэх эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Урьдчилан сэргийлэх багцын хувьд нас наснаас нь хамаараад хамгийн их өвчлөлийн тохиолдлоор нь үзлэг оношилгоо шинжилгээнүүд хийгдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийхдээ E-Баримт бүртгүүлэх аппликэйшнд хандан регистрын дугаараа шалгах, регистрын дугаар дээрээ өөр хүний дугаар хийх, солих боломжтой.