Драгоны галын тархалтыг зогсоосон, унтраахаар ажиллаж байна

0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвийн шилэн барилгын ойролцоо гал гарч байна. НОБГ-ын аврах, гал унтраах баг газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд одоогоор галыг бүрэн унтраагаагүй байна гэлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна. 14:02 цагт галын тархалтыг бүрэн зогсоосон” гэв.

Албан бус эх сурвалжуудын хэлж байгаагаар галын дуудлагыг 13:30 цагийн үед өгсөн бөгөөд гал Драгон худалдааны төвд гарсаэ гал хурдан тархаж байгаа аж. Худалдааны төвд болон ойролцоо байсан хүмүүсийг тус хэсгээс гаргасан бөгөөд галыг унтраасны дараа шалтгаан нөхцөлийг тодорхойлно гэх хариултыг ОБЕГ-аас өглөө.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *