“ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВД ХОНИНЫ УУЦ 500-600 МЯНГАН ТӨГРӨГ, ААРУУЛ 50-60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРАГДАЖ БАЙГАА ТАЛААРХ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ НЭМЭГДСЭН БАЙНА
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Шударга өрсөдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д ажиллаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн 7 хоногт гэхэд нийт 183 иргэн хандаж гомдол, мэдээлэл ирүүлсэнээс 120-д нь мэдээлэл өгч, 34 иргэний гомдол мэдээллийг судалж байгаа талаар ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасан мэдээллээ.
Мөн 15 иргэний барааг сольж өгөх, засвар үйдчилгээ үзүүлэх зэргээр шийдвэрлэж, 5 245 000 төгрөгийн мөнгөн хохирол барагдуулсан байна.
Сүүлийн өдрүүдэд иргэдээс худалдаа үйлчилгээ, тэр дундаа сар шинийн баяртай холбоотойгоор хонины ууц, хэвийн боов, цагаан идээний үнэ эрс нэмэгдсэн талаарх мэдээлэл нэмэгдсэн байна. Тодруулбал, “Дэнжийн 1000” худалдааны төвд хонины ууц 500-600 мянган төгрөг, ааруул 50-60 мянган төгрөгөөр худалдаалагдаж буйг иргэд мэдээллээд байгаа аж.