Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 86 үзүүлэлтээр тодорхойллоо

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Гурван суурьт хөтөлбөр буюу Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцууллаа.

Энэ үеэр тэрбээр “Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.464 байна. Тиймээс шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Токио хот гэхэд зургаан бүлэг 70 шалгуур үзүүлэлтээр хөгжлийн индексээ тодорхойлж, хамгийн тулгамдаж буй асуудалдаа хөрөнгөө хуваарилдаг. Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг, эрүүл мэнд, дэд бүтэц, эдийн засаг, нийгэм, боловсрол, засаглал хэмээх зургаан төрлийн 86 шалгуур үзүүлэлтээр тодорхойлжээ. Улмаар Улаанбаатар хотын хөгжлийн индексийг 2025 онд 0.570, 2030 онд 0.630, 2050 онд 0.930-д хүргэхээр зорьж байна.” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *