БОЛОВСРОЛ: Нийслэлийн сургуулиудад 1674 багш, түүн дотор бага ангийн багш 409 ШААРДЛАГАТАЙ
/2023.8.21/ 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 175 сургууль, насан туршийн боловсролын 3 төв, нийт 178 байгууллагад багш ажилтны сул орон тоог Нийслэлийн боловсролын газраас зарлажээ.
Энэ мэдээллээс харвал нийслэлд нийтдээ 1674 багш шаардлагатай байна. Түүн дотроо бага ангийн 409 багшийн сул орон тоо байгаа ажээ.
Дүүргээр нь харьцуулан харвал:
Дээрх мэдээллээс харвал боловсролын салбар багшлах боловсон хүчний гүн дутагдалд оржээ.
Гэхдээ өөр нэг ажил тун ч их хэрэгцээтэй байна. Тэр бол үйлчлэгч. Үйлчлэгч хийх хүн энэ салбарт олдохгүй байгаа ажээ. Тиймээс сурагчид та бүхэн үйлчлэгчийн хөдөлмөрийг хүндэтгэж харьцаарай.
Нийслэлийн сургуулиудад үйлчлэгчийн нийт 257 сул орон тоо зарлагдсан байна.