Хил хамгаалах байгууллагын шилдэг офицеруудыг тодрууллаа

0

Орчин цагийн Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулан “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээнийг “Хил хамгаалах байгууллагын сургалтын нэгдсэн төв”-д амжилттай зохион байгуулж, шилдгүүд тодорлоо.

Эрэгтэй төрөл:

Нэгдүгээр байр: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0141 дүгээр салбарын орлогч, хилийн албаны офицер, дэслэгч Д.Нямхүү

Хоёрдугаар байр: Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 0114 дүгээр салбарын орлогч, сургалт, цэргийн албаны офицер, ахлах дэслэгч А.Лхагважаргал

Гуравдугаар байр: Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Цэргийн сургалт биеийн тамирын ахлах офицер, хошууч Б.Амарболд

Дөрөвдүгээр байр: Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн 0248 дугаар салбарын захирагч дэслэгч, Г.Баттэнгис

Тавдугаар байр: Хилийн цэргийн 0168 дугаар ангийн 0109 дүгээр салбарын Сургалт, цэргийн албаны офицер ахлах дэслэгч Н.Чулуун

Эмэгтэй төрөл:

Нэгдүгээр байр: Хилийн цэргийн 0166 дугаар ангийн Сургалт, цэргийн албаны тасгийн Гэрээт хилчин хариуцсан офицер, ахлах дэслэгч Л.Отгондулам

Хоёрдугаар байр: Хилийн цэргийн 0303 дугаар ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны ажиллагааны сэтгэл зүйч, дэслэгч Б.Батчимэг

Гуравдугаар байр: Хилийн цэргийн 0168 дугаар ангийн Нууцын албаны дарга, ахлах дэслэгч Б.Буянцэцэг

Дөрөвдүгээр байр: Хилийн цэргийн 0165 дугаар ангийн Холбоо мэдээллийн технологийн тасгийн Дохиолол хяналтын ахлах инженер, ахмад Д.Алтанцэцэг

Тавдугаар байр: Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн Захиргааны сэтгэл зүйч, дэслэгч Б.Оюунсувд

Дээрх оролцогчдоос шилдэг найман офицер нь энэ сарын 24-26-ны өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын дунд зохиогдох “Шилдэг офицер” шалгаруулах уралдаанд оролцох юм.

Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *