Автомашины ослын улмаас хоёр иргэн нас баржээ

0

Багануур дүүргийн хоёрдугаар хороо, “Хужирт” гэх газар суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээг дотор хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг ОБЕГ наймдугаар сарын 19-ний өдрийн 09.03 цагт хүлээн авчээ.

Тодруулбал, албаныхан тус газарт 09.20 цагт очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Приус 20” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Харриер” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.

Улмаар, “Приус 20” загварын суудлын автомашины жолооч С/34 нас, эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, зорчигч М/32 настай, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар бүхээгтээ хавчуулагдан нас баржээ.

Тус хоёр иргэний цогцсыг “Холматро”-гийн задаргааны багаж ашиглаж 24 минут ажиллан гаргаж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Харин “Харриер” загварын суудлын автомашинд байсан зургаан иргэнийг эмнэлгийн үзлэгт хамруулсан бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байгаа гэж албаныхан мэдээлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *