Монгол Улс 35 хүний бүрэлдэхүүнтэй баг Турк руу илгээнэ

0

Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналаа өнөөдөр (2023.02.27) Турк Улсын Элчин сайдын яаманд хүргүүллээ.

Мөн Сири Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо.

ГХЯ: Турк улсад байгаа монголчууд газар хөдлөлтөд өртөөгүй

Туркийн Кахраманмараш мужийн Пазаржик дүүрэгт 2023 оны хоёрдугаар сарын 5-6-нд шилжих шөнө орон нутгийн цагаар 04.17 цагт 7.4 магнитудын хүчтэй газар бүртгэгдсэн. Улмаар тус улсад дараалсан хүчтэй газар хөдлөлт болж, 3000 гаруй хүн амь эрсдэж, 14 мянган хүн гэмтэж бэртэн, олон арван барилга сүйдээд байгаа юм.

Түүнчлэн Турктай хил залгаа Сири улсад газар хөдлөлтийн улмаас 1000 орчим хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн хүний тоо 1000 даваад байна.

Байгалийн гамшигт нэрвэгдсэн Турк улсад одоогоор дэлхийн 45 улс орон тусламж үзүүлэх санал тавиад байна. Тухайлбал, Австри, Азербайжан, Алжир, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Гүрж, Египет, Израил, Энэтхэг, Ирак, Иран, Испани, Итали, Канад, Казахстан, Киргиз, БНХАУ, Польш, Серби, АНУ, Узбекистан, Франц, Хорват, Чех, Швейцар, Швед, Япон зэрэг улс тусламжийн гараа сунгахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *