Зөвлөлдөх ардчилал үндсэн хууль

0
495046829_1286947983013394_2746297990079878139_n

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрэдм шинжилгээний хурал боллоо. Аливаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх арга зам олон улсад бий болсон нь зөвлөлдөх ардчилал юм. Энэ талаар монгол улс 2015 оноос ярьж эхэлсэн бөгөөд үүгээр дамжуулан 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрэдм шинжилгээний хурал боллоо.

Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх боломжтой. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд БНСУ, АНУ болон европын улс орнуудаас эрдэмтэн судлаачид ирж зөвлөлдөх ардчилалын талаарх санал дүнэлтээ танилцууллаа. Тухайлбал, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлдөх санал асуулгын аргачлалд төвлөрдөг Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин ирж өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Түүний хэвлүүлсэн Зөвлөлдөх ардчилал, ардчилалын гажуудлыг засаж чадах уу номыг УИХ-ын дарга асан Занданшатар орчуулан уншигчдын гар дээр тавихад бэлэн болжээ.

Жэймс Фишкин  Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн захирал

Зөвлөлдөх ардчилалын талаар нэг жишээ хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд бөгөөд энэ нь батлагдсан болон няцаагдсан саналуудаас үл хамааран өндөр үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн. Тайланд дурдсанаар, уг өөрчлөлт нь төрийн байгууллагуудын хоорондын хяналт, тэнцлийг нэмэгдүүлж, өмнө нь хангалттай эрх мэдэлгүй байсан Ерөнхий сайдад илүү их бүрэн эрх олгосон. Мөн шүүхийн салбарт тодорхой, оновчтой сайжруулалтууд хийгдсэн нь ч томоохон амжилт болсон.

Г.Занданшатар УИХ-ын дарга асан

Мэдээллийг хязгаарлах санаатай гуйвуулах, олон нийтийн санаа бодлыг зориуд төөрөгдүүлэх явдал нь хэвийн үзэгдэл мэт болсон өнөө үед зөвлөлдөх ардчилалын зарчмаар зарим томоохон асуудлуудаа шийдвэрлэх нь чухал гэж эрдэм шинжилгээний хуралд оролцогчид үзэж байна.

Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх ардчилалын замаар шийдвэрлэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нийт ард иргэдийн саналыг нэг бүрчлэн авах боломжгүй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *