Б.Ган-Очир: Н.Учралын хууль нь ерөнхийлөгчид барьсан түүний бэлэг

0

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар Ардчилсан нам мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дэд дарга Б.Ган-Очир:
-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль нь бодит байдал дээрээ олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах хууль байна. Товчхондоо бид амаа хамхиулчихаад байна. Нэгдүгээрт, Н.Учралын улс төрийн аав буюу У.Хүрэлсүх гэдэг хүндээ барьж байгаа бэлэг гэж харж байна. Нөгөө талаараа салбарын сайд тролл гэдэг хүмүүсийг Монголын номер нэг асуудал болгон гаргаж тавьж байгаад байна. Мөн өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тиймээс хаврын жагсаалаас өмнө энэ хуулиар хүний эрхийг хаахаар санаархаж байна. Тролл гэдэг баг улстөрчдөд байдаг гэдгийг бүгд мэддэг.

Аливаа нэг зүйлийг хааж боогоод ирэхээр тэрнээс илүү эмх замбараагүй байдал үүснэ. Ядаж ард иргэдийнхээ үгийг сонсооч ээ. Тэр оны өмнөх жагсаал хаана байна. Нүүрсний хулгай яав. Бүр ярих ч эрхгүй боллоо, бүгд амаа хааж байна шүү дээ. Хэрэгжсэн өдрөөс эхэлж Ерөнхийлөгч хэсэгчилсэн болон бүхлээр нь хориг тавих ёстой. Ерөнхийлөгч энэ хуулийг өөрөө захиалж батлуулсан. Өөрийнхөө захиалсан хуульд бантаад хориг тавьж магад. Эсвэл цэнхэр зангиагаа зүүж гарч ирээд, Н.Учралыг дэд сайдтай нь өрөөндөө дуудан загнах байх. Бас Үндсэн хуулийн цэц гэж шүдгүй арслан байна. Үүнд бичиг аваачиж өглөө гээд шийдэхгүй. Гэсэн ч бид тус хуульд хориг тавь гэсэн албан бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Үндсэн хуулийн цэцэд бичиг өгнө. Бидний бичгийг шийдвэрлэж өгөхгүй бол төв талбайд жагсана. ҮХЦ, Ерөнхийлөгчид найдах хэрэггүй. Өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдах хэрэгтэй гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *