25 настай эрэгтэй зам тээврийн ослоор амиа алджээ
Хан-Уул дүүрэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, машины эд ангид хавчуулагдаж амиа алджээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг ОБЕГ энэ сарын 25-ны өдрийн 02.45 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгчээ.