Ази, Номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хариу арга хэмжээний дасгал сургуульд оролцов

0

Австралийн холбооны улсын Засгийн газраас НҮБ-ын Олон Улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэгтэй хамтран Брисбэн хотноо зохион байгуулсан “Ази, номхон далайн бүс нутгийн газар хөдлөлтийн хариу арга хэмжээний дасгал сургууль”-д ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зохион байгуулсан дадлага сургуульд 30 гаруй орны төлөөлөгч оролцож, тус улсын Квийнсланд мужийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон хүний амь нас эрсдэж, барилгууд нурсан цагийн байдлаар дадлага сургууль хийсэн юм.

Мөн тус улсын Онцгой байдлын ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх, аврах алба болон Олон улсын хот дахь эрэн хайх, аврах багуудтай хамтран хүмүүнлэгийн тусламж болон байгалийн гамшгийн үед хариу арга хэмжээ авах дадлага хийж, харилцан туршлага судаллаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *