Ч.Батзориг: Дүүжин тээврийн эхний шугам 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн
“Түгжрэлийг бууруулах бодлого, зохицуулалт”-ын талаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар мэдээлэл хийж буй. Энэ үеэр Дүүжин тээврийн талаарх мэдээллийг сайд болон холбогдох албаны хүмүүс өглөө.
Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар, “Яармагийн захиргаанаас Хархорин зах хүртэл явах талаар хоёр дахь чиглэлийг тодорхой болгосон. Улаанбаатар хот дүүжин тээвэртэй болох нь зүйтэй. Мөн хотын дарга бид хоёр метрон дээр ажиллаж байгаа.
Миний хувьд Солонгосчуудтай буцалтгүй тусламжаар ТЭЗҮ хийх талаар бодож байгаа. Тиймээс санхүү, хөрөнгө оруулалтын хүрээнд талуудтай ярилцаж, мэргэжилтэн бэлдье гэж бодож байна.
Харин “Сэлбэ сэргэлт”-ийн хувьд шинээр зураг төсөл хийж, иж бүрэн томоохон хэмжээнд ажлуудыг явуулахаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэнд даалгасан. Тиймээс Хотын дарга болон миний бие үүнийг дэмжиж ажиллана. Уг төслийн зураг төслийн ажлыг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбээтар санхүүжүүлж байгаа” гэлээ.
Харин Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг,
“Дүүжин тээврийн эхний шугамын гэрээг 2020.08 дугаар сард байгуулж, гэрээний үнэ 35,5 сая евроны 6,3 сая еврог урьчилгаа төлбөр болгон төлсөн байсан. Гэхдээ үүнээс одоогийн байдлаар зарцуулагдаагүй. Түр барьсан байдалтай байгаа.
Хоёрдахь шугамын хувьд 25,3 сая еврогоор баригдахаар гэрээ хийгдсэн. 2027 он хүртэл төсөл хэрэгжинэ. Эхний шугам нь 2024 онд ашиглалтад орохоор гэрээ хийгдсэн” гэв.