Л.Гантөмөр даргын үндсэн баг бүрэлдэхүүнээрээ бүрдэнэ”
Ардчилсан намын ҮБХ-ны хурал яг одоо эхлэх гэж байна. Хуралдаанаар Ардчилсан намын генсекээс гадна тэргүүн дэд дарга болон бусад дэд дарга нарын томилгоог хэлэлцэх юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэхдээ “Ардчилсан нам сүүлийн гурван жилийн хугацаанд ҮБХ-аа тэр болгон хийхгүй байж байгаад арванхоёрдугаар сарын 22-нд эв нэгдлийн ажлын хэсэг гарч, нэгдүгээр сарын 13-нд ҮБХ хуралдсан. Тэгээд нэгдүгээр сарын 19-ний өдөр Л.Гантөмөр даргыг Улсын дээд шүүх бүртгэсэн. Үүнээс хойш зургаан сар болж байна. Энэ хугацаанд орон нутгаар явж, бүсийн зөвлөгөөнөө хийж, дунд, анхан шатанд багагүй хугацааг зарлаа. Намар болж, найр наадам, иргэдийн амралт дуусч байна. Өнөөдөр 13.00 цагт Ардчилсан намын ҮБХ-ны хурал зарлагдаж, хөдөө хотын гишүүдээ хүлээж, цаг орчим хойшиллоо. Өнөөдөр Л.Гантөмөр даргын үндсэн баг бүрэлдэхүүнээрээ бүрэлдэнэ. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийг бүртгэсэн. Энэ дүрмийн хүрээнд Ардчилсан намын клуб, француудын дунд ярилцлагууд өрнөж байж, намын бүтэц гарах гэж байна. Ардчилсан намын гишүүд дэмжигчдэдээ 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох бүрэн бүрэлдэхүүнийг батлах гэж байна.
Манайх 304 ҮБХ-ны гишүүдтэй байх ёстой. Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор 504 болж байгаа. Бараг 200 орчим ҮБХ-ны гишүүд нөхөж орж, бүрэн эрхийг зөвшөөрч хэлэлцэх асуудлаа ярина.
Ардчилсан нам ирэх 2024 оны сонгуульд өдөр бүр бэлдэж байна. Ирэх 2024 онд шинэ хуулиар анхны 126 гишүүнтэй, пропорцианаль системд 50 орчим хувийг эзлэх байх. Тойргууд дээрээ сайн бэлдвэл ялалт ойрхон байгаа. Ардчилсан намд маш олон лидер байгаа. Намын дарга тэр олон лидерүүдээс хэнийг сонгож, 2024 онд намын гал тогоог барихыг шийднэ. Хэдхэн минутын дараа АН-ын генсекийг сонгоно. Манай нам хамгийн өндөр боловсон хүчинтэй нам. Монгол Улсын бүх салбарыг удирдаж, реформыг хийж байсан. Өнгөрсөн 2012 онд улсын 21 аймгийн 18 аймгийг удирдаж байсан. Хамгийн гол нь зөв зохион байгуулалт чухал. Ардчилсан нам чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж, ганц нэг хүн үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй” гэв.