С.Одонтуяа, З.Нарантуяа нарын хэнд нь АН-ын удирдах албан тушаал өгөх вэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хуралдаан эхлэхээр бэлтгэж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоог нэмж, бүрэлдэхүүнийг шинэчилнэ. Үүний дараа дэд дарга нараа болон Ерөнхий нарийн бичгийн даргаа томилох юм.
Томилгоонд эмэгтэй квот байх ёстой. Үүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар нэрлэгдэж байна. С.Одонтуяагийн хувьд удалгүй Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргын ажлаа хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгдсэн. Мөн ирэх сонгуульд нэр дэвших амбицтай.
З.Нарантуяагийн хувьд Ардчилсан намын хамгийн ажил хэрэгч, боловсролтой гишүүдийн нэг гэж яригддаг. УИХ-ын гишүүний албыг нэр хүндтэй хашсан. Тэдний нэгэнд Ерөнхий нарийн бичгийн дарга, эсхүл дэд даргын албан тушаал өгөх мэдээлэл байгаа юм.
С.Одонтуяагийн хувьд, АН-ын эмэгтэй гишүүд нийтээр З.Нарантуяаг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулах хүсэлтээ намын дарга Л.Гантөмөрт албан ёсоор илэрхийлсэн гэсэн юм.